Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Даншиг наадам-Хүрээ цам 2024” эхэлнэ.
Ес дэх жилдээ зохиогдож байгаа тус наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас, Ахмадын хорооны дэргэдэх Шуранхай хамтлаг, дүүргийнхээ соёлын биет бус өвийг өвлөн тээгч иргэдийн хамт оролцох юм.
Монголын соёл, шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой энэхүү наадмыг Сүхбаатар дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрийн дагуу зочилж буй Япон улсын Нагано мужийн Сакү хотын хүүхэд багачууд үзэж сонирхох юм.