Ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд ажиллалаа
Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан