СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХӨЛӨНБУЙР ХОТЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА ХУ ЖАОМИНЬ АЛБАНЫ ХҮМҮҮСИЙН ХАМТ ЗОЧЛОВ

0
81
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын нэгдүгээр Орлогч дарга Ху Жаоминь албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүрэгт зочиллоо. Сүхбаатар дүүрэг Хөлөнбуйр хотын найрсаг хамтын ажиллагаа 2013 оноос эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, үзэсгэлэн худалдаанд оролцох, эрүүл мэнд, спортын чиглэлд хамтран ажиллаж олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн.
Энэ удаа Засаг даргын Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Алтангэрэл хэлтэс, нэгжийн дарга нар зочдыг хүлээн авч дүүргийн онцлох бүтээн байгуулалтын талаар танилцуулан, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар хэлэлцлээ. Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд өмнө амжилттай хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн чиглэлд түлхүү ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу