Гадаа +25 хэмийн халуун өдөр машин доторх темпаратур 10 минутанд +45-аас +55 хэм хүрдэг байна. Цонх онгорхой байсан ч, машин сүүдэр газарт байсан ч ялгаагүй байдаг. Мөн хэт халуунд ердөө 15 минутад хүүхдийн тархинд цус харвах аюултай байдаг.
Тиймээс та бүхэн ойрхон хаа нэг тийшээ түр хугацаагаар орохдоо унтаж буй хүүхдээ халуун автомашинд ганцааранг нь үлдээхгүй, амь насыг нь эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна.