Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оны “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд шуурхай очих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “Скүүтертэй эргүүл”-ийг ажиллуулах саналыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулан дүүргийн Иргэдийн төлөөлөөгчдийн хурлын ажлын албаны даргын энэ оны А/223 тушаалаар 3 ширхэг цахилгаан дугуйг хүлээн авч скүүтертэй эргүүлийн 2 чиглэлд 4 алба хаагчийг ажиллуулж байна.
Мөн захиргааны хяналтад байгаа иргэдийн биометр мэдээллийг бүртгэх зориулалт бүхий хурууны хээ уншигч “ZKTECO LIVE10R” 20ш төхөөрөмжийг тус тус шийдвэрлүүлэн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өглөө.
Ингэснээр цагдаагийн байгууллагаас техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа шуурхай явуулах нөхцөл бүрдэж байна.