Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 онд оны 8 сард эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын ажлын гүйцэтгэл бүрэн дуусч, ашиглалтад хүлээж авахад бэлэн болоод байна.
Үүнтэй холбоотойгоор Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд гүйцэтгэгч компани болон Ашиглалтын өмнөх төслийн багийнхантай уулзаж, гадна орчны тохижилт, дотор засал, хэвтэн эмчлүүлэх тасгийн тохижилт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлын явцтай танилцаж, тодорхой чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Тус эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн 7 мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд хэвтэн эмчлүүлэх 200 ортой, 2 блок бүхий гаднаа 100 машины авто зогсоол, ногоон байгууламж, амрах талбай бүхий иж бүрэн тохижилттой байх юм.