ҮЕРИЙН ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ БАЙРШЛУУДАД АЖИЛЛАВ

0
19

Өчигдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралд болсон. Хурлаас өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу Засаг даргын Орлогч М.Алтангэрэл, менежер Э.Чинзориг, Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Бэхбаяр, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирал Б.Амгалан нар үерийн эрсдэл үүсч болзошгүй, өмнө жилүүдэд үүсч байсан байршлууд болон одоо хүчитгэн барьж буй хамгаалалтын далан, суваг шуудууг сэргээн босгож буй байршлуудад тухайн хорооны Засаг дарга нарын хамт ажиллалаа.

Дүүргийн 14-20 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу өмнө жилүүдэд үерийн эрсдэл өндөр байсан Сэлбэ гол дагуух 2.8км шороон даланг хүчитгэн сэргээж, 2,2км даланг сувагчлах ажлыг тус тус хийсэн нь оршин суугч, иргэдийн талархлыг хүлээсэн ажил болжээ. Мөн цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж буй мэдээллээр энэ зун өмнөх жилүүдээс илүү хур бороотой байхыг анхааруулж байгаа тул шинээр суваг, шуудуу татах, ус зайлуулах хоолой тавих, далан нэмж босгох байршлуудтай танилцаж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний тодотголд тусгуулахыг хороодын Засаг дарга нарт чиглэл болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу