#СБД СЭЛБЭ ГОЛ ДАГУУХ 2.8КМ ШОРООН ДАЛАНГ ХҮЧИТГЭН СЭРГЭЭЖ БАЙНА

0
27

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаатай холбогдуулан өнөөдөр дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал болов. Хурлын эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үерийн эрсдэлийн судалгаа хийгдэж байна. Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлж буй мэдээллээр энэ зун өмнөх жилүүдээс илүү хур бороотой байхыг анхааруулж байгаа. Иймд дүүргийн хэмжээнд болзошгүй үерээс аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох шаардлага гарч байна. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын албантай хамтран үерийн нэн эрдэлтэй бүс буюу Сэлбэ голын ай савд амьдарч байгаа 500 гаруй өрхөд мэдэгдэл, зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн үерийн ус соруулах том орврын хүчин чадал бүхий 3ш помп, цахилгаан үүсгүүр зэргийг худалдан авсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэнэтийн аадар борооны дараах болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалахын тулд 14-20 дугаар хорооны Сэлбэ гол дагуух 2.8км шороон даланг хүчитгэн сэргээж, 2,2км даланг сувагчлах ажлыг тус тус хийгээд байна. Аврах, гал түймэр унтраах 74-р ангид хээрийн штабын байрны бэлтгэл бэлэн байдлыг хангасан” гэлээ. Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Х.Болормаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд,

-Нутаг дэвсгэрийн хэмжээнд болзошгүй үерийн эрсдэлээс урьчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох

-Үерийн далан суваг, шуудууг шуурхай цэвэрлэх, хүчитгэж дуусгах

-Машин техник, багаж хэрэгсэл болон хүн хүчний нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах

-Сэлбэ голын даланг сэргээх, хүчитгэхээр нийслэлийн төсөвт суулгасан санхүүжилтыг холбогдох байгууллагаас тодруулах

-Хороодын үерийн даланг нөхцөл байдлыг газар дээр нт шалгаж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст

-Үерийн эрсдэлтэй бүс болон барилгын нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллага, СӨХ-дод болзошгүй эрсдэлээс амь нас, эд хөрөнгөө хамгаалах тухай сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэх