2023 оны жилийн эцсийн дүнгээр Сүхбаатар дүүрэгт 39984 өрхийн 141537 хүн ам оршин сууж байгаагийн 36.5% нь 0-18 насны хүүхдүүд бөгөөд өнгөрсөн оноос 0.4%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2023 онд 2483 хүүхэд шинээр мэндэлжээ.
Нийт хүүхдийн 26505 (51.2%) нь эрэгтэй, 25220 (48.8%) нь эмэгтэй байна. Мөн 2 ихэр хүүхэд 890, 3 ихэр хүүхэд 45 байна.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе.
Хүүхэд бүхэн аз жаргалтайгаар инээж
Хүүхэд бүхэн элэг бүтэн эрүүл байг ээ…
СҮХБААТАР ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС