Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойг тохиолдуулан дүүргийнхээ Онцгой байдлын хэлтсийн удирдлага, алба хаагчидтай уулзав.
Уулзалтын үеэр Засаг дарга 12 алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэснийг дуулгаж, ажил, амьдралд нь сайн сайхныг хүслээ. Мөн залуусынхаа ажил мэргэжил, авран хамгаалах үйлсээр чинь эрэлхэг зоригт, эгэл баатрууд, эх орны охид, хөвгүүд хэмээн хүндэтгэдэг. Ийм сайхан нэр төртэй бас хариуцлагатай, заримдаа халгамаар албанд ажиллаж буй та бүхнийхээ ажил, үйлсийг дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас үргэлж дэмжиж ирсэн гээд бид хамтдаа ковидын хүнд үеэс эхлээд үер ус, гал түймэр, гамшиг ослын бүх цагт нэгэн командаар ажиллаж, олон сорилтыг хамтдаа амжилттай даван туулсан гэдгийг онцолсон юм. Аврагч залуусын ажил үйлсийг дэмжихийн зэрэгцээ 12 албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, бодит дэмжлэг үзүүлсэн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүсье!
ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН