“Монголын Хүмүүнлэгийн өдөр”

0
111
Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг “Монголын Хүмүүнлэгийн өдөр” болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын Улаан загалмай нийгэмлэг олон нийт, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах кампанит ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн юм. Энэ жил тус өдрийг “Хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.