Дүүргийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн самбарын байршил (цэг) тогтоох тухай”
-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах тухай”
-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай” асуудлуудыг дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл
-“Сонгуулийн хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”
-“Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох тухай асуудлуудыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань
-“Бусад” /Төрийн цол, одон, медаль/ асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны орон нутгийн ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр товлон зарлагдсан.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт “Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно.” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн 20 тойрог, 35 мандаттайгаар явагдахаар боллоо.