Өнөөдөр дүүргийн 1-20 дугаар хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нартай өргөтгөсөн шуурхай хурлыг зохион байгууллаа. Хурлын эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Дүүргийн ЗДТГ-аас 2 дахь жилдээ иргэдийг хотын соёлд уриалж, ил задгай, нус цэр, хогоо хаяхгүй байхад чиглэсэн нөлөөллийн ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд 4 сарын 8-наас он дуустал зохион байгуулна. Хотын соёл гэдэг хүн бүр хамаатай. Ерөөсөө хүний биеэ авч явах байдал, эрх, үүргээ мэддэг түүнийгээ биелүүлдэг ухамсарт үйлдэл юм. Тиймээс хороод энэхүү арга хэмжээнд өөрсдөө манлайлан бүтээлч ажлыг зохион байгуулах, иргэн, ААНБ-уудаа амьдрах орчиндоо цэвэр цэмцгэр байх хандлага, соёлыг төлөвшүүлэхэд уриалж идэвхтэй оролцуулахыг тодотгосон юм. Мөн ногоон байгууламж, орчны тохижилтыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд “Өнгө нэмье” нэртэй аяныг он дуустал зохион байгуулна. Иймд хороод өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон цэцгийг нийтийн эзэмшлийн гудамж, талбай орчиндоо тарьж ургуулахыг уриаллаа. Хурлын төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд,
• Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50м хүртэлх талбайгаа цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбар зэргийг засварлах угаах ажлуудыг зохион байгуулах
• Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрч гэмтсэн гэрлийн шон, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах
• Нийтийн эзэмшлийн зам, талбай дээр явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа эд зүйлсийг цэгцлэх ажлыг зохион байгуулах, холбогдох иргэн, ААНБ-уудад хотын стандартын норм, дүрмийг мөрдүүлэх
• Хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой иргэдийг санал, хүсэлтэд тухай бүр хариу өгч, хуваарьт ачилтад өдөр бүр Хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллахыг тус тус хороодын Засаг даргын ажлын албанд даалгалаа.