Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 2024 онд хийж гүйцэтгэх ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын А/17 дугаар захирамжаар “Эрсдэлийг бууруулахад хамтын оролцоо” сэдэвт 45 хоногийн аяныг алба хаагчдын дунд амжилттай зохион байгуулан ажиллалаа.
Хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГЭБОНЗ-ийн дарга Б.Энхболд, Улаан загалмайн хорооны Хүүхэд залуучуудын хөтөлбөр хариуцсан арга зүйч Б. Болормаа нар оролцлоо.
Аяны хүрээнд удирдамжийн дагуу шалгуур үзүүлэлтийг үндэслэн тэргүүлэн, манлайлан ажилласан алба хаагчдад тус бүрт мөнгөн урамшуулал, өргөмжлөлийн хамтаар гардууллаа.
Мөн идэвхи санаачилгатайгаар хамтран оролцсон болон Улаан загалмайн хороонд талархал илэрхийлэн “Талархлын бичиг”-ийг мөнгөн урамшууллын хамтаар гардуулав.