СҮХБААТАР ДҮҮРЭГ ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН БАРУТ МАРК ХОТТОЙ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ АЖИЛЛАНА

0
47

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Барут Марк хотын захирагч ноён Петр Илк болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг, Ц.Шижир, П.Жавзмаа, П.Мөнхбаяр, Б.Эрдэнэбулган, ХБНГУ-ын Барут Марк хотын гал түймрээс урьдчилан сэргийлэх зохицуулагч Томас Кройцманн, Архитекторч, хот төлөвлөгч Штэфан Шмиц нар оролцлоо.

Энэ үеэр Сүхбаатар дүүрэг болон Герман Монголын нийгэмлэгийн хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд

-Онцгой байдлын албан хаагчдыг харилцан туршлага судлуулах

-Хот төлөвлөлт

-Мод тарих хөтөлбөр

-Сурагч солилцооны хөтөлбөр зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу