ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН БОЛЛОО

0
12

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахим болон танхимаар хуралдаж 3 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар:

1. Сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай

2. Сонгуулийн зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай асуудлуудыг ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл

3. Бусад асуудлыг ИТХ-ын дарга Б.Энхболд нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Сүхбаатар дүүрэг дэх Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 49 хэсгийг байгуулж, хэсгийн хамрагдах нутаг дэвсгэрийг баталлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу