Дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4, 5, 9, 11 дүгээр хэсэгт Бэлхийн 46, 47, 48 дугаар гудамж, Гүнжийн 44 дүгээр гудамжуудад халианы ус орсон 10 орчим айл өрх байна. Цаашид эрсдэл өндөр 40 айлын орчим хөрсний ус гарч халиа дошин үүссэн нөхцөл байдалтай байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-тай хамтран халиа, дошин үүссэн автозамын зорчих хэсэгт хамтарсан бүрэлдэхүүн ажиллаж, гүүрийг хэвийн ажиллагаанд оруулах, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.