Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч А.Түвшинбаатар, Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Наранцогт, зохион байгуулагч Н.Чинсанаа нараар ахлуулсан 15 алба хаагч эрсдэлтэй бүсэд буусан айл өрхөд мэдэгдэл хүргүүлэх, иргэдэд урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд 15,18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрсдэл бүхий 40 айл өрхөд Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын албаны хамтарсан “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлж, ажиллаж байна.