Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрхийн дэд хороо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, сургалт зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Мөнхдөл, дэд хорооны гишүүн П.Мөнхбаяр, Э.Чинзориг, Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, дүүргийн дэргэдэх хэлтсийн албан хаагчид болон сурагчдын зөвлөл, скаутын холбоо, улаан загалмайн албан хаагчид оролцлоо.
Мөн энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг комиссын үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан чиг үүргийн дагуу жил тутам Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 22 удаагийн илтгэлийг бэлтгэн Улсын Их Хуралд хүргүүлж, хэлэлцүүлсэн байна.