“LG Electronics” компани 2030 он гэхэд шинэ бизнестээ багадаа 37 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч БНСУ-ын “LG Electronics” компани цахилгаан автомашины мэдээллийн систем, эд ангийн үйлдвэрлэлээр орлогоо өсгөх төлөвлөгөөтэй байна.
Тус компани 2030 он гэхэд жилдээ 17 тэрбум ам.долларыг дээрх бизнесээс олох зорилт тавьжээ. Энэ нь “LG Electronics”-ийн нийт орлогын 20 хувийг бүрдүүлэхээр байгаа аж.
Харин 2023 оны нэгдүгээр хагаст дээрх бизнес компанийн орлогынх нь 14 хувийг бүрдүүлснийг “LG Electronics”-ийн Гүйцэтгэх захирал Уиллям Чо мэдээлжээ.
Тус компани 2030 он гэхэд энэхүү шинэ бизнестээ доод тал нь 37 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө долоодугаар сарын стратеги төлөвлөгөөндөө дурдаж байсан юм.