НҮБ-ын Хабитат байгууллагаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 15, 16, 18, 20 дугаар хороодод хэрэгжүүлэх “Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд өнөөдөр Ажлын хэсэг хуралдлаа. Тус ажлын хэсэг нь Засаг даргын Захирамжаар нутаг дэвсгэрийн хэмжээнд төслийг хэрэгжүүлэх түүнтэй холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан юм. Энэ удаагийн хурлаар төсөл хэрэгжих хороодод үерийн хамгаалалт барих байршлуудын судалгааг танилцуулж, тулгамдаж буй асуудал, газар чөлөөлөх шаардлагатай байршлуудын талаар хэлэлцлээ.
4 жил хэрэгжих уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, үер усны эрчим, аюулт үзэгдлийн тоо, давтамж ихэсч байгаа өнөө үед Улаанбаатар хотын хамгийн үерт эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугч иргэдийн гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй.