Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2 дугаар хуралдаан танхимаар болон цахимаар 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
– “Сүхбаатар дэвшил, Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тухай” асуудлыг Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ-ын гүйцэтгэх захирал С.Ганхуяг
– Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай” асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.