Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын XI наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ болон нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ, хороодын Засаг дарга нар оролцов. Дүүргийн иргэдийн спортын XI наадмыг нээж Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ “Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэн бүр өдөр тутамдаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл чийрэг байхад чиглэсэн үйл ажиллагааны нэг нь энэ юм. Бид иргэдийнхээ амралт, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрөөх, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр нийтдээ 3000м2 газарт спорт цолцолборын барилгыг барих төслийг хэрэгжүүлж байгаа. Газар чөлөөлөлтийн ажил ерөнхийдөө дууссан. Ирэх жил иргэдийн спортын наадмаа шинэхэн спорт цогцолбортоо хийх зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцлов.
Спортын 9 төрлөөр зохион байгуулагдаж байгаа иргэдийн наадмын спорт явган аялал, ширээний шагайн наадгай, дартс, олс таталтын тэмцээнүүд явагдаж шилдгээ тодруулсан. Уг тэмцээнд 16 хорооны давхардаагүй тоогоор 700 гаруй иргэн хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байгаа иргэдийн спортын XI наадам 11 дүгээр сарын 05 хүртэл софт волейбол, хийн дасгал, аэробик, сагсан бөмбөг гэсэн төрлүүд зохион байгуулагдана.