Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаан 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдахаар тов гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж гарч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо 2023 оны 09 дугээр сарын 27-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 1 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
– “Дүүрэгт Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний явцын тухай” асуудлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн нар танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн гишүүдийн саналыг тусган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.