“Уурхайн жасааг 14/14 болгож, шилжилтийн хугацаа өгөөгүйгээс боловсон хүчний хомсдолд орсон”

0
15

Уул уурхайн долоо хоног гурав дахь өдрөө үргэлжилж байна. Австрали, Австри, АНУ, БНХАУ тэргүүтэй 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч гээд 300 гаруй хүн хүрэлцэн иржээ.

Монгол нүүрс ассоциацийн удирдах зөвлөлийн дарга О.Оюумаа “Нүүрсний экспортод тулгарч буй асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа.

Түүний илтгэлд дурдсан нүүрсний экспортод тулгамдаж буй гол асуудлууд нь дэд бүтэц-авто зам, хөрөнгө оруулалт, хүний нөөц юм. Мөн ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АМНАТ-тай холбоотой хэд хэдэн саналыг тусгажээ.

Уул уурхайн салбарынхан уурхайн бүтээгдэхүүнийг сайжруулсан шороон замаар тээвэрлэх хүлээлттэй байсан. Гэсэн хэдий ч 2018 онд баталсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д уул уурхайн бүтээгдэхүүнийг хатуу хучилттай замаар тээвэрлэх шаардлага тогтоосон аж.

Мөн энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих гол хөшүүрэг нь татварын зохицуулалт гэв. Тухайлбал уул уурхайн компаниуд Дэд бүтцийн төсөлд хөрөнгө оруулсан бол татварын хөнгөлөлт үзүүлэх, хайгуулын хөрөнгийг зардал болгон хасагдуулах, орон нутгийн хамтын ажиллагааны зардлыг хасагдах зардалд оруулах зэргээр шийдвэрлэх талаар ярьж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу