Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын багш нарын баярын 57дахь өдрийг угтаж, нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд мэргэжлийн ур чадварын болон спортын тэмцээнийг зохион байгуулж байна. Өнгөрөгч амралтын өдөр цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд дүүргийн Засаг даргын нэрэмжит аэробикийн тэмцээнийг зохион байгууллаа. Нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулах, багш нарыг ажлын байран дээрээ дасгал хөдөлгөөн хийх дадал хэвшилтэй болгох, эрүүл аж төрөх зан үйлд суралцуулах зорилготой уг тэмцээнд 27 багийн 190 орчим тамирчид ур чадвараа сорин өрсөлдөв. Аэробикийн тэмцээнд багууд өгөгдсөн заавал хийх дасгалыг гүйцэтгэсэн бөгөөд зохиомж, хувцас жигдрэлт, техникийн гүйцэтгэл зэрэг үзүүлэлтээр шилдгийг тодрууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр
I байрт 135-р цэцэрлэг
II байрт 160-р цэцэрлэг
III байрт 2-р цэцэрлэг
IV байрт 143-р цэцэрлэг
V байрт 234-р цэцэрлэг тус тус шалгарав.