#СБД ШИНЭ УРГАЦЫН ХҮНСНИЙ НОГООНЫ “АЛТАН НАМАР-2023” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ

0
16

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шинэ ургацын хүнсний ногооны “Алтан намар-2023” өргөтгөсөн худалдааг өнөөдөр хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд эхлүүллээ. Өргөтгөсөн худалдааг нээж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд “Иргэддээ эх орны хөрсөнд ургасан амин дэмээр баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнийг тариалагчдын гар дээрээс нийлүүлэх зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Бидний урилгыг хүлээн авч ирсэн дүүргийн өрхийн тариаланч болон Сэлэнгэ аймгийн ногоочиддоо талархлаа илэрхийлье” гэв. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр шинэ ургацын хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хөдөө орон нутгийн тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалтыг өсгөх хүнсний хувьсгалыг ажил хэрэг болгосон Сүхбаатар дүүргийн удирдлагуудад талархлаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Шинэ ургацын хүнсний ногооны Алтан намар-2023 өргөтгөсөн худалдаанд дүүргийн өрхийн тариаланчдаас гадна Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Шаамар, Орхон, Зүүнбүрэн, Мандал, Сант, Сүхбаатар, Баянгол сумын ногоочид оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу