СҮХБААТАР ДҮҮРЭГТ БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ЖҮН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

0
16

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын урилгаар БНСУ-ын Инчон хотын Жүн дүүргийн ИТХ-ын дарга Кан Хү Гун тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид Сүхбаатар дүүрэгт зочиллоо.

Зочид төлөөлөгчдийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, Засаг дарга Х.Болормаа болон ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар хүлээж авч уулзлаа.

Сүхбаатар дүүрэг БНСУ-ын Инчон хотын Жүн дүүрэгтэй анх 2011 онд хамтын ажиллагаа хөгжүүлэх санамж бичгийг байгуулж байсан юм

Уулзалтын үеэр дүүргийн удирдлагуудын зүгээс хамтын ажилагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр болон төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажлыг зохион байгуулах, мөн улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 дугаар хороонд баригдаж байгаа эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг чадавхжуулах, солонгос улсын эмнэлгийн үйл ажиллагааны менежментийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар талаар тус тус ярилцаж санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу