Нийслэлийн Засаг даргын Орчны аюулгүй байдлыг хангах тухай А/863 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан барилга байгууламж, обьектуудын орчны аюулгүй байдалд урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт явуулах Ажлын хэсэг судалгаанд бүртгэгдсэн байршлуудад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хотын стандартын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд багтаж байна.
Ажлын хэсэг нь Барилга замын ажлыг гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, ерөнхий шаардлага стандартуудын хэрэгжилтийг шалгаж, эрсдэлийг үнэлэн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, бүртгэл судалгаа хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм. Урьдчилан сэргийлэх шалгалтаар баримт бичгийг хянан үзэх барилга байгууламжийн зураг төсөл, архитектур төлөвлөтийн даалгавар, магадлал, барилгын ажлын зөвшөөрлийг шалгаж, захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогчийн мэдээллийг цуглуулж байр зүйн зурагт тэмдэглэх, шаардлагатай тохиолдолд дүрс бичлэг хийх, фото зургаар баримтжуулах зэрэг аргуудаар хийж гүйцэтгэнэ.