ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛУУДАА ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

0
10

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 04 дүгээр хуралдаан боллоо.

Энэ удаагийн хурлаар 2023 оны 07 дугаар сарын 4-7, 23-25-ны өдрүүдэд болсон үерийн гамшгийн үед хийж, хэрэгжүүлсэн сэргээн босголтын үйл ажиллагааны товч мэдээллийг танилцуулан цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой комиссын гишүүд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, үерийн хор уршгийг арилгах, сэргээн засварлахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргалаа.

👌Үерийн далан суваг, шуудууг сэргээн засварлах, хүчитгэн сайжруулах

👌Нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай болон орон сууцны хороололд хуримтлагдсан усыг соруулах, ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ хийх

👌Шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах

👌Үерийн эрсдэлтэй болон гол, усны хамгаалалтын бүсэд буусан айл өрх, хуулийн этгээдийн аюулгүй байдлыг хангуулах, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх

👌Цаг агаарын мэдээ, үерийн аюулын сэрэмжлүүлэг, зөвлөгөөг тогтмол түгээх

👌Үерт өртсөн айл өрхүүд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хүнсний асуудлыг шийдвэрлэх

👌Шуурхай штаб байгуулан ажиллахаар боллоо.

Хурлын төгсгөлд Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Х.Болормаа бүх шатанд бэлтгэл бэлэн байдлыг хангах, ээлжийн амралттай хэлтсийн дарга нар ажилдаа орохыг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу