Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Бөхчулууны Энхболд болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын төвийн дүүрэг болох Шарлоттэнбург-Вилмэрсдорф дүүргийн Захирагч Кирстин Баух, ИТХ-ын дарга Жудит Стуклер нартай Холбооны Бүгд Найрамдах Герман улс дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяагын оролцоотойгоор хамтын ажиллагаа тогтоох уулзалт амжилттай хийлээ.
Монгол Улс нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүүхэд залуучуудын урлагийн боловсролын сургуультай 2019 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Берлин хотын Шарлоттэнбург-Вилмэрсдорф дүүргийн удирдлагууд болон Хүүхэд залуучуудын урлагийн боловсролын сургуулийг дэмжих анд нөхдийн холбооны УЗ-н дарга Ноён Лүтц Лийнкэ нартай уулзалт хийж туршлага солилцсон.
Энэ үеэр Берлин хотын Шарлоттэнбург-Вилмэрсдорф дүүргийн захирагч хатагтай Кристин Баух цаашид Сүхбаатар дүүрэгтэй сурагч, багш, эмч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллахаар санал хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.