ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРУУДЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛЖ БАЙНА

0
16

Иргэдийн эрүүл, аюулгүй ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны А/174 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн хоол үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа.

Хяналт шалгалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/15 дүгээр тушаалаар баталсан “Хариуцлагатай үйлчилгээг дэмжье” аяны хүрээнд дүүргийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс Онцгой байдлын хэлтэс, Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанар, эрүүл мэндийн хяналт зохицуулалтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.

Хоол үйлдвэрлэлийн газруудын холбогдох стандартын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу