Усанд автсан 254 дуудлагаар 48 цаг үүрэг гүйцэтгэж, 3809 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

0
19

Улаанбаатар хотод 2023 оны 07 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас 7 дүүргийн нутаг дэвсгэрт гэр, байшин, хашаа, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан нөхцөл байдал үүссэн.

Үүний улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт 254 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 388 алба хаагч, 46 техник хэрэгсэлтэйгээр 48 цаг үүрэг гүйцэтгэж, 3809 иргэний аюулгүй байдлыг ханган, 231 барилга байгууламжийн зоорийн давхрын 6,520 тн усыг соруулж дууслаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу