СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ХОРООДЫН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБАД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

0
21

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бороо орсны улмаас үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд холбогдох үүрэг чиглэлийг өгч, хороодын Засаг даргын Ажлын албадтай нөхцөл байдлын мэдээллээ цаг тутам солилцож байна.

Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга В.Гомбодорж, Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Ж.Энхтөр нар аврагчдын хамт нөхцөл байдал хүндэрсэн байршил, байруудад ажиллаж байна.

23 цагийн байдлаар зуслангийн бүс буюу гэр хороолол харьцангүй тайван, 2, 3 дугаар хороодод хүндэрсэн байр үгүй, 5 дугаар хорооны 52Б байрны В1 давхар усанд автсан тул соруулах арга хэмжээ авч байна.

Мөн 1 дүгээр хорооны нөхцөл байдал нэлээдгүй хүндэрсэн тул 56А,Б, 60, 61, 26 А, Б, В, Д, Е, 30Б байрнуудын усыг яаралтай соруулж, тог цахилгааныг хязгаарлаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу