ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАДАГ СҮМ ХИЙДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

0
13

Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн Хамгаалын сайдын 2023 оны 01/1724 тоот зөвлөмжийн дагуу Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/193 дугаар захирамж гарч дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сүм хийдэд холболгдох хууль тогтоомж болон Хүүхэд Хамгааллын бодлогын хэрэгжилтийг хянан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ахлагчаар дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Түвшинтулга ажиллаж байгаа ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Шашин сүм хийд, ТББ хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүргийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу