АЛБАН ХААГЧИД ХОГ ТЭЭВЭР,ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

0
14

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зуны улиралд нутаг дэвсгэрийн хэмжээнд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих тухай А/288 дугаар захирамжийн дагуу албан хаагчид хуваарьт хорооддоо ажиллаж байна.

Аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хог хаягдалгүй байлгах, эрүүл цэмцгэр орчныг бүрдүүлэн хөрс, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлж, хотын өнгө үзэмж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг илүү сайжруулах зорилготой юм. Мөн Үер усны аюулын дараах цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажлын явцад хяналт тавина.

Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, нэгжийн албан хаагчид 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал батлагдсан хуваарийн дагуу хог тээвэр, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг холбогдох байгууллагад тухай бүр мэдээлж, арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

Хуваарийг дахин танилцуулбал,Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсүүд 1-5 дугаар хороо, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Дотоод аудитын алба 6-10 дугаар хороо, Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 11-14 дүгээр хороо, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Цэргийн штаб, Боловсролын хэлтэс 15, 17 , 19 дүгээр хороо, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Сүхбаатар дэвшил”ОНӨААТҮГ, Аж ахуйн тасаг 16, 18, 20 дугаар хороодын цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу