ЯПОН УЛСЫН НАГАНО МУЖИЙН САКУ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД СҮХБААТАР ДҮҮРЭГТ ЗОЧЛОВ

0
20

Сүхбаатар дүүрэг Япон улсын Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиолоо.

Хот, дүүргийн хамтын ажиллагааны ойг тохиолдуулан Саку хотын Засаг дарга Сэйжи Янагида, ИТХ-ын дарга Имото Нобухико тэргүүтэй төлөөлөгчид баяр наадмын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зочлов.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа, дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд нар Саку хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан цаашид эгч дүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Хот, дүүргийн эгч дүүсийн хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хугацаанд нийтдээ 180 гаруй хүүхэд Монгол, Япон оронд харилцан зочилж, хоёр орны түүх, зан заншил, ахуй соёлтой танилцсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу