#СБД ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖ, ЗАМД ТОГТСОН УСЫГ СОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВАН АЖИЛЛАЖ БАЙНА

0
14

Сүүлийн хоёр өдөр нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас дүүргийн 12-13, 15, 17 дугаар хорооны гудамжуудад ус ихээр тогтож, иргэд гэрээсээ орж гарахад хүндрэл үүссэн тул дүүргийн Онцгой комисс, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс газар дээр нь ажиллаж байна. Дүүргийн 12, 13 дугаар хороонд гал унтраах, аврах 34-р анги, 17 дугаар хороонд гал унтраах, аврах 74-р ангийн алба хаагчид гудамжинд тогтсон усыг соруулан Сэлбэ голын үерийн далан руу урсгах арга хэмжээ аван ажиллаж байна. Мөн “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-аас ковш, автогредер гарган Сэлбэ голын ай сав дагуух айл өрхүүдийг усан автахаас сэргийлэн шороон далан босгох ажлыг гүйцэтгэж байна. Дүүргийн 7 дугаар хороо Денверийн гудамж буюу И-мартын баруун талын гүүрний доод хэсгийн авто замд тогтсон борооны усыг ОБХ-ийн алба хаагчид соруулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу