“ӨГӨӨМӨР ӨДӨР”-Т НЭГДСЭНД БАЯРЛАЛАА

0
16

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн хороодод “Өгөөмөр өдөр” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Хог хаягдлын тухай хууль, журмыг хэрэгжүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж бууруулах, дахин ашиглах иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрэггүй болсон эд зүйлээ хэрэгтэй нэгэнд өгөх, хог хаягдал болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэдийн дунд Өгөөмөр өдөр арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан удирдамжийн дагуу зохион байгууллаа.

Дүүргийн 1-8 дугаар хороод Цэрэндоржийн гудамжинд, 9-20 дугаар хороод нутаг дэвсгэртээ цугларсан эд зүйлсийг хэрэгцээт газруудад нь хандивлах, хүлээлгэн өгөх, иргэдэд солилцох боломжийг олгон ажиллалаа. Үйл ажиллагаанд 1-20 дугаар хороодын 369 иргэн, 16 хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, 13 төрийн байгууллага оролцон, 9 нэр төрлийн 3447 ширхэг эд зүйлсийг солилцон, 1,035,460 төгрөгийн борлуулалт хийжээ. Үлдсэн эд зүйлсийг дүүргийн Улаанзагалмайн хороо болон Тереза эх ахмад настны асрамжийн төвд хандивлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу