Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хоол зүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран хоол үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулан сургалт явууллаа.
Сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/120 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүнсний эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах, хоолны илчлэг шим тэжээллэг чанарыг сайжруулах, хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд эрүүл ахуйн стандарт, зохистой дадлыг нэвтрүүлж хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг хүргэн ажиллахыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг. Мөн бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлыг хангасан байх нь хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагаанаас хамаардаг.байна.
Энэ удаагийн сургалтад 80 гаруй хоол үйлдвэрлэгчид хамрагдлаа.