“Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт болно

0
13

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд 19:00 цагт Улаанбаатар театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно. 

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтран хийх энэхүү тоглолтонд Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсэгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож Монголын ард түмэнд толилуулна.

Тус тоглолтыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар теарт хамтран зохион байгуулж байгаа юм. 

Эх сурвалж: Туркийн ЭСЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу