Европын Холбоо хиймэл оюун ухааны системд нэмэлт хязгаарлалт тавих төлөвлөгөөг дэмжлээ

0
16

Хиймэл оюун ухааны систем хөгжүүлэлтийг зохицуулах, иргэдийг хиймэл оюун ухааны эрсдэлээс хамгаалах зорилготой хууль 2025 оноос өмнө хүчин төгөлдөр болно.

Европын Холбоо удахгүй хэрэгжиж эхлэх хиймэл оюун ухааны тухай хуулийн дагуу салбарын  системд нэмэлт хязгаарлалт тавих төлөвлөгөөг дэмжлээ.

Европын Комисс, Европын Парламент болон Европын Холбооны орнуудын төлөөлөгчид “OpenAI”-ийн “GPT-4” зэрэг хиймэл оюун ухаант чатботуудын үндсэн хэлний загваруудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм.

Энэхүү зохицуулалт шинэ гарааны бизнесүүдэд хэт их дарамт үүсгэхгүй байхад анхаарна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Хэдий тийм боловч одоогоор урьдчилсан хэлэлцээний шатанд явагдаж байгаа бөгөөд хараахан албан төсөлд тусгагдаагүй байгаа учир зохицуулалтыг эцсийн байдлаар шийдвэрлээгүй байгааг тодотгосон байна.

Европын Холбоо хиймэл оюуны  тухай хуулиараа энэ технологид заавал дагаж мөрдөх журам тогтоосон барууны анхны Засгийн газар болж магадгүй байна. Энэхүү хуулийн төсөлд хиймэл оюун ухааны компаниуд эрсдэлийн үнэлгээ хийх, өөр хүний нүүр царай, дуу хоолойг ашигласан хуурамч бичлэгүүдэд таних тэмдэг тавих зэрэг шаардлагууд тусгагджээ.

Хэлэлцээнд оролцогч талууд аравдугаар сарын 25-нд болох дараагийн уулзалтаараа тохиролцоонд хүрч, энэ оны эцэс гэхэд хуулийг эцэслэн батлахыг зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу