Тус хорооны Хангай хотхоны орчим хүүхдийн нэрэмжит гудамжтай болох үйл ажиллагааны эхлэл суурийг тавих ёслолын арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, төслийн зохицуулагч Цогтбаатар,
Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Хурлын дарга Б.Энхболд , СБДИХТөлөөлөгч,11 Хорооны Засаг дарга Х.Батжаргал, МУ-ын Их хурлын гишүүн Баярсайхан, Чинбүрэн, 16 сургуулийн 11б ангийн сурагч Цогзолмаа нар оролцож үг хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэхдээ
НҮБ-ын Хүүхдийн Сангийн гудамж,
Хүүхдэд ЭЭЛТЭЙ гудамж байх болно.
Монголын хүүхэд бүрийн төлөө хийж буй ажил үйлсийг үнэлж НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамж нэршүүлсэн НИТХ, НЗДТГ, СДИТХ, СБД-ЗДТГ гүн талархлаа илэрхийлье.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит гудамжны нээлтийн арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн төлөөлөл болон Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэд, оршин суугчид, сургуулийн сурагчид оролцлоо.Энэхүү гудамжийг тохижуулахад иргэдийн оролцоо хамтын ажиллагаа ойлголцол чухал гэдгийг хэлье.