Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 3 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, 785 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн 34 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 19, цахилгаан ашиглалтын буруугаас 2, цахилгаан угсралтын буруугаас 9, яндангийн цонолтоос 4 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.