АНУ-ын Харвардын их сургуулийн профессор Клаудиа Голдин хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгаагаараа 2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Энэ талаар Нобелийн хорооноос зарлалаа.
Голдин сүүлийн 200 гаруй жилийн мэдээллийг цуглуулж, тухайн үеийн эмэгтэйчүүдийн орлого, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, тэдний орлого, ажил эрхлэлтийн түвшин дэх жендерийн ялгаа хэрхэн, яагаад өөрчлөгдсөн дүн шинжилгээ хийсэн байна. Ийм дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж буй нь анхны тохиолдол юм.
Түүний судалгаа хөдөлмөрийн зах зээлд яагаад одоог хүртэл хүйсийн ялгаа байсаар байгаагийн шалтгааныг тайлбарлахыг оролддог. Голдин мөн жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн хүртээмж нь хөдөлмөрийн зах зээлд чухал үүрэг гүйцэтгэж, эмэгтэйчүүдэд карьераа бүтээх илүү их боломжийг олгож байгааг судалгаандаа дурдсан байна.
Эдийн засгийн салбарын 2022 оны энэ шагналыг “Банк, санхүүгийн хямралын талаарх судалгаа”-гаараа Холбооны нөөцийн сангийн тэргүүн асан Бен Бернанке, эдийн засагч Дуглас Даймонд, Филип Дибвиг нар хүртсэн.